Diseases with Back Pain

Lumbar Disc (Lumbar Herniated Intervertebral Disc)

Үений хэлбэр алдагдсаны улмаас үүдэлтэй үе мөчний үрэвсэл нь үрэвслээс болж үүсдэггүй нас ахих юм уу их үйлдэл хийсний улмаас мөгөөрсөн эд элэгдэж яс хоорондоо үрэгдсэнээс болж үүсдэг. Гарны үений үрэвсэл нь хурууны уг бүдүүрч яс нь гадагш төвийн гарсан нь харахад үзэмжгүй байдаг ч нэг их нөлөөгүй байдаг. Харин биеийг даацыг тулж өргөж байдаг өвдөгний үений хувьд үений хэлбэр өөрчлөгдсөний улмаас үүдэлтэй үрэвсэл амархан үүсдэг ба, нэлээн хүндэрдэг.

Үений хэлбэр алдагдсаны улмаас үүдэлтэй үе мөчний үрэвслийн шинж тэмдэг нь эхэн үедээ амрахаар өвчин арилах боловч цаг хугацаа өнгөрөхийн зэрэгцээ өвчин нь удаашрах ба үе мөчөө хөдөлгөхөд хүндрэлтэй болох бөгөөд бүр даамжирах юм бол мөгөөрсөн эд элэгдэн үений яс хоорондоо үрэгдэн өвчин улам нэмэгдэн үрэвсэл ч үүсч, аажимдаа үений мөгөөрсөн эд арилж үе мөчний хэлбэр өөрчлөгддөг ба 60-70 насанд өвчний шинж тэмдэг улам ихсэх тохиолдол их байдаг. Хүндэрсэн тохиолдолд мөгөөрсөн эд бүр арилж зөөлөн эд ба ясны хоёр үзүүр бүр ил гарах нь ч байдаг бөгөөд яс хэт хэврэгших нь ч байдаг. Иймэрхүү ясны хэт хэврэгшилийг туршлагагүй эмч эмчлэх маш хэцүү байдаг ч Нанүри эмнэлгийн мэргэжлийн эмч нар үе мөчний дурангаар ясны хэт хэврэгшилийг мэс заслын аргаар эмчилдэг.

Spinal Stenosis

Рюматизмын үүдэлтэй үе мөчний үрэвсэл нь тодорхой шалтгаангүй, олон янзын шинж тэмдэгтэй, өвчлөл үүсдэг хэсэг ч бас янз бүр учир оношилоход хүндрэл их байдаг хэдий ч голдуу 1978 онд Америкийн Рюматизмын Нийгэмлэгээс тогтоосон оношлогооны стандартад тулгуурлан дараах үндсэн 7-н шинжийн 4-ээс дээш шинж доод тал нь 6 долоо хоногоос их хугацаагаар үргэлжилсэн тохиолдолд рюматизмын үүдэлтэй үе мөчний үрэвсэл гэж оношилдог.

1) Нойрсоноос хойш үе мөчний хөшингө 1 цагаас илүү хугацааны турш үргэлжилсэн тохиолдолд

2) Үе мөчний гурваас дээш хэсэгт хавагнаж хавдах тохиолдолд

3) Гарын бугуйны үе ба хурууны үе эсвэл сарвууны үе хавдартай тохиолдолд

4) Баруун зүүн хоёр талын үе мөчний үрэвсэлтэй тохиолдолд

5) Эмчийн үзлэгээр ясны төвийж гарсан хэсэг, үений орчимд арьсан дороо булдруу үүссэн байгаа нь ажиглагдах тохиолдолд

6) Цусны ийлдсэнд рюматизм үүсгэгч илэрсэн тохиолдолд

7) Гар ба бугуйны ар, өвөр талын цацраг туяаны шинжилгээгээр өвчилсөн үе мөчний орчим дах яс элэгдсэн, ясны сийрэгжилт үүссэн тохиолдолд

Нанүри эмнэлэгт цусны шинжилгээгээр рюматизмын үүсэлтэй үе мөчний үрэвслийг оношилно

Ямар ч шалтгаанаас болсон бай үе мөчин дотор байдаг талст бүрхүүл(synovium)-д үрэвсэл үүсч цусан дах цагаан бөөм үе мөчинд хурах ба, үүнээс болж үений шингэн(joint fluid) нэмэгдэн үе хавагнаснаар өвчин зовиур үүсдэг. Иймэрхүү үрэвсэл үргэлжлэх юм бол үрэвссэн үений талст бүрхүүлийн бүтэц аажмаар өсч яс ба мөгөөрсөн эдийг нэвтлэн орсоноор үе мөчний хэлбэр өөрчлөгдөж, үе мөчөө хөдөлгөхөд бэрхшээлтэй болдог.

Рюматизмын үүдэлтэй үе мөчний үрэвсэл нь эхэн үедээ гарын хуруу, бугуй, хөлийн хурууны үе зэрэгт ихэвчлэн үүсдэг бөгөөд, өвчин даамжирсаны улмаас тохойны үе, мөрний үе, шагайны үе, өвдөгний үе ч бас өвчилдөг. Ингэж өвчилөн үе мөчинд зовиур, хөшингө байдал, хаван(үрэвсэл юм уу хавдрын улмаас хөөж хавагнах) зэрэг шинжүүд хэдэн долоо хоног дамжин бага багаар илэрдэг. Эмчилсэн ч гэсэн биеийн өөр хэсэгт шилжих магадлалтай байдаг.

Spinal Compression Fractures

Тулай өвчин нь голдуу 40 гарсан эрэгтэй хүнд тусдаг бөгөөд сүүлийн үед хоолны зуршил европжсоноор өвчлөгсдийн нас урд өмнөхийг бодвол залуужиж 20-30 насныханд илрэх нь ч бий. Тулай өвчнөөр өвчилсөн хүн үе мөчний үрэвслээр өвдөхөөс гадна бөөр юм уу тархи судас, зүрх судасны согог тусах тохиолдол их байдаг тул биеэ бүхэлд нь арчилж тордож байх нь чухал юм.

Тулайн хурц өвдөлийн үед бусад үе мөчний үрэвслээл илүү маш хүчтэй өвддөг. Мөн түүнчлэн нэг шөнийн дотор хавдаж хүндрэх нь ч байдаг. Ойролцоогоор 90% нь нэг үеэнд байнга дахидаг бөгөөд түүн дундаас хөлний хурууны эхний үед тусах тохиолдол элбэг байдаг. Тохой, өвдөг, гарын хурууны үенд ховор тохиолдох нь бий. Архаг тулай өвчиний үед сул өвдөлт үлддэг.

Тулай өвчинтэй нягт холбоотой өвчин бол хэт таргалалт, цусан дах өөх тосны хэмжээ ихсэх, өндөр даралт, судасны хатуурал, чихрийн шижин зэрэг бөгөөд эдгээр өвчний үед цусан дах шээсний хүчлийн хэмжээ өндөр гардаг.

top

Scoliosis

Дээрх гэмтлүүд голдуу дасгал хөдөлгөөний үед үүсдэг бөгөөд, хэлбэр өөрчлөгдсөний улмаас үүдэлтэй үе мөчний үрэвсэлээс ялгаатай нь залуу хүмүүст ихэвчлэн илэрдэг гэмтлүүд юм.

Урд талын загалмай хэлбэртэй шөрмөсний гэмтэл нь ихэнхдээ булгаралт, буруу байрлалтай дасгал хөдөлгөөн зэрэг шууд бус гэмтлийн улмаас үүсдэг бөгөөд зарим өвчтөнд шууд нөлөөтэй гэмтлээс үүсэх нь ч бий. Өвдөгний ар талд үүсдэг тийм гэмтэл бол ар талын загалтай хэлбэртэй шөрмөсний гэмтэл бөгөөд шууд гэмтэл нь өөр гэмтэлтэй хавсарч тохиолддог онцлогтой. Түүн дундаас гүдгэр зөөлөн эдийн гэмтэл байнга гардаг.

1) Өвдөг 'таг' хийн урагдаж байгаа юм шиг мэдрэмж төрөх юм уу

2) Өвдөг нь асуудалтай байна гэж бодогдох юм уу

3) Өвдөг нь тасарч унах гэж байгаа юм шиг мэдрэмж төрөх юм бол эргэлзээгүй байж болох юм

Байгалийн шинжлэх ухаан хавсарсан MRI шинжилгээ нь урд талын загалмай хэлбэртэй шөрмөсний гэмтлийг хамгийн зөв оношилдог арга юм. Урд талын загалмай хэлбэртэй шөрмөс гэмтсэн үед хажуу талын шөрмас, гүдгэр зөөлөн эд, хойд талын загалмай хэлбэртэй шөрмөс зэрэг гэмтэж болзошгүй байдаг тул зөв оношилох шаардлагатай.

Нанүри эмнэлэгт иймэрхүү дасгал хөдөлгөөний улмаас үүссэн гэмтлүүдийг үе мөчний дурангаар мэргэжлийн мэс засал ба нөхөн сэргээх системчилсэн хөтөлбөрөөр эмчилж байна.

top



Diseases with Back Pain

Osteoporosis

Мөрөнд мөрний ясыг бүрхэж байдаг дөрвөн булчин нийлж нэг бүхэл болсон эргэлдэгч булчин хэмээх шөрмөс байдаг. Энэ булчин нь эргэлдэх хөдөлгөөнийг зохицуулах үүрэгтэй. Цусны эргэлт саажих юм уу гадны даралтаас болж эргэлдэгч булчин гэмтсэнээр үүсдэг өвчинийг эргэлдэгч булчингийн өвчин гэнэ. Хүнд спорт юм уу хэт их ачаалал өгөх, давтамжи ихтэй хөдөлгөөн гол шалтгаан нь юм. Мөрний үе харшилдах хам шинж нь эргэлдэгч булчингийн босоо сэртэнгийн шөрмөс мөрний шонтон ястай хавиралдаж зовиур үүсгэх юм уу эргэлдэгч булчинг гэмтээдэг өвчин юм. Бүх эмчилгээг шөрмөс бэхжүүлэх тариа эсвэл үе мөчний дурангийн мэс заслаар хийдэг.

top

Back Pain without Knowing the Causes

Энэ өвчин нь хөлдүү мөр хэмээн нэрлэгддэг ба ихэвчлэн 50 орчим насанд илэрдэг тул ийнхүү нэрлэгдэх болжээ. Гэвч сүүлийн үед 30, 40 насны өвчтөн багагүй болжээ. Хөлдүү мөрний шинж тэмдэг нь хүчтэй өвдөлт бөгөөд мөрөө хөдөлгөхөд хэцүү болдог. Өвчин мөрнөөс эхэлж гараар дамжин сарвуу хүртэл өвддөг онцлогтой.

top

Back Pain without Knowing the Causes

Мөртэй холбогдсон шөрмөсөнд чулуу үүсдэг өвчин бөгөөд, шалтгаан нь хараахан тодорхой болоогүй. Биен дэх калци гадагшлах явцад асуудал үүсч шөрмөсний орчимд шохойжилт үүсдэг гэж тайлбарладаг. Энэ нь бусад мөрний өвчинтэй харьцуулахад хүчтэй өвддөг онцлогтой_

top



Diseases with Neck Pain

Cervical Disc

Улны судал нь хөлийн уланд нэлэнхүйдээ тархсан байдаг ба гүйх юм уу алхах үед уланд очих доргилтыг өөртөө шингээх үүрэгтэй ба, хэт их ажиллах юм бол улны судлын үрэвсэл үүсэн ул хавдаж ясны уулзвар дээр өвчтэй болдог. Жирийн үед алхах ба гүйх үед, ялангуяа унтаж босоод газар гишгэхэд уланд өвчин мэдрэгдэж байвал улны судлын үрэвсэл гэж үзэж болно. Хөлийнхөө улыг хэт их ажиллуулах юм уу биеийн жин хурдацтай нэмэгдэх тохиолдолд амархан өвчилдөг ба энэ нь уланд их ачаалал очсоноос болж байгаа юм.

top

Ossification of the Posterior Longitudinal Ligament

Шагайны үений үрэвсэл нь гэмтэл ба үений хэлбэр өөрчлөгдсөний улмаас үүсдэг бөгөөд, шагайны үе хавдах юм уу хэлбэр нь өөрчлөгдөж хүчтэй өвдөн явган явахад хүндрэлтэй болдог өвчин юм. Ясны хугарал, булчин шөрмөсний суналт зэрэг гэмтлийн дараа тохирох эмчилгээ хийлгээгүй юм уу хүнд хөдөлмөр эрхэлсэнээс болж үе мөчинд байнга ачаалал өгөх тохиолдолд амархан үений үрэвсэл болж даамжирдаг. Ерөнхийдөө эмийн болон үе мөчний дурангийн эмчилгээ хийдэг ба, сүүлийн үед шагайны үеэнд ч бас хиймэл үе суулгах боломжтой болсон.

Тулай өвчний үүдэлтэй үе мөчний үрэвсэл нь уурган дах пурины солилцоо муудсанаас болж түүний ялгарц болох шээсний хүчил үе мөчинд талст бий болгосноор үрэвсэл үүсгэдэг өвчин юм. Ихэвчлэн үүрээр үе мөч нь өвдөж сэрдэг бөгөөд тулай өвчинөөр өвдсөн үе мөч улайн хавдаж хүчтэй өвддөг. Голдуу хөлийн эрхий хуруу үрэвсэх тохиолдол их байдаг ба эмээр эмчилнэ.

top

Cervical Disc

Хөлийн үений шөрмөсний гэмтэл нь сагс, валлейбол тоглож байхдаа үсэрч буух үед, шатаар бууж байгаад хий гишгэх үед байнга тохиолддог өвчин юм. Ялангуяа хүнд биеийн жинтэй хүн юм уу хөлд эвгүй гутал өмссөн тохиолдолд, хөлний хэлбэр алдагдсан тохиолдолд амархан үүсдэг. Шагайны шөрмөсний гэмтэл ба үе мөчний үрэвслийг жирийн хүн ялгаж мэдэхэд хялбаргүй. Гэмтлээ эмчлүүлсний дараа ч гэсэн шалтгаангүйгээр өвдөөд байвал мэргэжлийн эмнэлэгэт очиж зөв оношлуулах шаардлагатай.

top

Ossification of the Posterior Longitudinal Ligament

Хөлний эрх хурууны хэлбэр гажилт нь эрхий хурууны хэлбэр өөрчлөгдөж булцуу шиг товойж гардаг өвчин юм. Генийн шалтгаантай байх магадлал өндөр боловч өндөр өсгийтэй гутал их өмсөх юм уу, амьжиргааны хэв зуршилаас болж үүсэх тохиолдол ч байдаг. Нанүри эмнэлэгт товойж гарсан ясыг тэгшлэх мэс засал ба ойр орчмын шөрмөс, булчинг засч янзлах эмчилгээ хийж байна.

top



Diseases with Neck Pain

Cervical Disc

Ихэвчлэн дасгал хөдөлгөөн хийж байхад гэмтдэг бөгөөд олон нийтийн спорт болох теннис, гольфын нэрээр нэрлэсэн өвчин.

Теннисниы тохой өвчиний нэр нь тохойны гадна талын хэсэг гэмтэх гэсэн утгыг агуулдаг. Гольфын тохой нь түүний эсрэгээр дотор талын гэмтэлийг илэрхийлдэг бөгөөд өвчний албан ёсны нэр нь дотор талын гэмтлийн үрэвсэл юм.

Гараа хөдөлгөх юм уу юм өргөх үед өвчин мэдрэгдэж байвал голдуу теннисний тохой гэж үзэх хэрэгтэй. Яс, шөрмөсний уулзвар хэсэгт үрэвсэл үүсч нэлэнхүйдээ өвчин дагалддаг.

top

Ossification of the Posterior Longitudinal Ligament

Тохойны үе нь өвдөгний үетэй харьцуулахад хэлбэр өөрчлөгдсөний улмаас үүдэлтэй үрэвсэл үүсэх нь бага байдаг. Гадна гэмтлээс болж үе гэмтэж үүсдэг үе мөчний үрэвсэл юм уу рюматимзын үүдэлтэй үрэвсэл ихэнх нь байдаг. Хэрэв өвчин нь намдахгүй, хөдлөхөд бэрхшээлтэй байвал үен дотрох төвийж гарсан ясыг авах юм уу хүнд тохиолдолд тохойны хиймэл үеийн мэс засал хийж эмчилдэг.

top



Diseases with Neck Pain

Cervical Disc

Бугуйны сувгийн хам шинж, буюу гарын булчингийн сувгийн хам шинж гэдэг нь гарнаас сарвуу хүртэл үргэлжилсэн мэдрэл өнгөрдөг суваг болох гарын булчингийн сувагт мэдрэл дарагдсанаар үүсдэг өвчинг хэлнэ. Гар бадайрах үед цусны эргэлт саажсанаас болдог гэсэн буруу ойлголт байдаг. Харин, гар бадайрах хамгийн элбэг шалтгаан бол захын мэдрэл саажилт бөгөөд ялангуяа бугуйны сувгийн хам шинжийн шалтгаан болох тохиолдол их байдаг. Ялангуяа шөнө дунд гар бадайрч гүн нойрсож чадахгүй байвал энэ өвчин байж болзошгүй гэж үзэх хэрэгтэй.

Бугуйны сувгийн хам шинжийн шинж тэмдэг нь гар бадайрахын зэрэгцээ өвддөг бөгөөд эрхий хуруу хөдлөхдөө муу болж юм байнга алдаж унагаах, хоол идэдэхэд хүндрэлтэй байдаг. Ялангуяа шөнө улам хүндрэх хандлагатай байдаг ба гараа сэгсэрхээр өвчин нь түр зуур арилдаг учир шөнө нойр алдах тохиолдол ч их байдаг. Мөн түүнчлэн жолоо барьж байх үед гар бадайрах тохиолдол бас байдаг.

top

Ossification of the Posterior Longitudinal Ligament

Гурвалжин мөгөөрсөн эд нь бугуйны үе хооронд байрладаг зөөлөн эд бөгөөд бугуйны үеэнд очих даралтыг тулах зэргээр бугуйны аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Бугуйгаа байнга давтамжтай хэрэглэх юм уу спортоор хичээллэж байгаад гэмтсэний улмаас зөөлөн эд нь гэмтэж өвчин үүсгэдэг. ЭХО-гоор оношилж тариагаар үрэвслийг эмчлэх юм уу үе мөчний дурангаар эмчилгээ хийдэг.

top